2008-03-12 13:04:44
Лекц 1
Эконометрикийн судлах зүйл
Эконометрикийн судлах зүйл
ЗЗЭЗ нь аж ахуйн үйл ажиллагааны үр дүнг тодорхойлж байгаа эдийн засаг, статистикийн мэдээллийн ажиглалтыг улам сайжруулахыг шаарддаг. Иймд найдвартай мэдээлэлгүйгээс шинжилгээний үр дүн бодитой байх нөхцөл бүрдэж чадахгүй . үүнтэй уялдан мэдээллийн чанарыг сайжруулахад судалж буй юмс үзэгдэлд нөлөөлөх хүчин зүйллсийг ангилан ялгаварлах шаардлага гардаг. Тухайлбал эдийн засгийн үйл ажиллагаанд үр дүн нь үнэ, тариф, эдийн засгийн норм, татварын болон инфляцийн түвшин зэргийн нөлөөлөл эерэг сөрөг талтай байж болно. Ийм учраас хүчин зүйлсийг ангилан ялгаврлаж тэдгээрийн нөлөөллийг зохистойгоор ашиглах замаар судаож байгаа үзэгдэл процессоо зөв үнэлэх, ирээдүйн хандлагыг тодорхойлоход чиглэгдэх ёстой. Ийнхүү аж ахуйн үйл ажиллагааны үр дүнг зохистой үнэлэх нь зохистой эдийн засгийн бодлого боловсруулах нөхцлийг бүрдүүлнэ. Үүнтэй уялдан эконометрикийн судлах зүйлийг тодорхойлж болно.
Эконометрикийн судлах зүйл нь эдийн засгийн үзэгдэл процессуудын төлөвшил ирээдүйн хандлага, хүчин зүйлийн харилцан уялдааг тодорхройлоход оршино. Эконометрикийн арга зүй нь гол хүчин зүйлийг орхигдуулахгүйгээр хамгийн үр ашиг бүхий аргуудыг цогцлон бүрдүүлж түүний итгэлтэй байдлыг хангахад чиглэгдэнэ. Ийнхүү эдийн засгийн үзэгдэл процессуудын хөгжил зүй тогтолыг бодитойгоор үнэлэхэд экономерикт статистик, математик аргууд нь түүний хэмжихүйн , гол хэрэгсэл болдог. Эконометрикийн үнэлгээ нь микро түвшинд аж ахуйн үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох үр ашигтай хэрэгсэл бөгөөд ийм үнэлгээ, тооцоололгүйгээр эдийн засгийн бодит үр дүн тодорхойлогдохгүй гэж хэлэх үндэстэй юм. Ө.х зах зээлийн нөхцөлд аж ахуйн нэгж бүр нь өөрийн аж, ахуйн үйл ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлох, өрсөлдөх чадварыг, урьдчилан харах нь улс орны эдийн засгийн хөгжилд шийдэврэлэх үүрэг гүйцэтгэдэг. Эконометрик нь эдийн засгийн үзэгдэл процессудын дотроос зохистой хувилбарыг сонгон авч эконметрикүнэлгээ өгч удирдлагад ашиглах нөхцөл бүрдүүлдгээрээ бодлого боловсруулах хөхцөл байдал илэрнэ. Иймээс эконометрик удирдлагын шийдвэр гаргах тасралтгүй үйл ажилагаанд эрэмбэ дараалалтай үр ашигтай нөхцлийг хангахад чиглэгдэнэ. Удирдлагын үндэсэл бүхий шийдвэр гаргах нь эконометрик үндсэн зорилтын бүрэлдэхүүн хэсэг юм. Иймд эконометрикийн үндсэн зорилт нь аж ахуйн үйл ажиллагаа улс орны эдийн засгийн үр ашигтай амжилт гаргахад удирдлагын шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарт чиглэгдсэн үнэлгээний арга зүйг тодорхойлох явдал мөн. ЗЗ-н эдийн засгийн нөхцөлд эдийн засгийн макро болон микро түвшинд хөгжлийн хэтийн хандлагыг тодорхойлох нь эконометрикийн шинжилгээний бүрэлдэхүүн хэсэг болдгоороо эконометрик нь өөрийн өмнө тавигдсан зорилтыг хэрэгжүүлэхэд зардал,үр ашгийн шиндүүдийг мөрдөхөөс гадна судалгаа шинжилгээтэй холбогдсон асуудлыг зөв тодорхойлох, чиглэгдсэн зорилтын, тогтворжилт байгаа нөхцөл байдал шинжийг эрэл хийх зарчмыг баримтлах шаардлагатай.
Эконометрикийн үнэлгээний аргууд
Эдийн засгийн үзэгдэл процессийг нарийн тодорхойлох үнэлэх боломж төдийлөн өндөр байдаг. Эконометрик шинжилгээнд статистик, математик аргуудыг ашиглах боломжтой юм. Эконометрикийн үнэлгээ, тооцооллын гарцаагүй нөхцөл нь аж ахуйн үйл ажиллагааны мөн чанар, хөгжлийн зүй тогтолхарилцан уялдааг, зөвөөр тодорхойлж байхыг шаарддаг. Аж ахуйн үйл ажиллагааны ташаа мэдээлэл нь статистик, математик аргыг хэрэглэхэд хөгжлийн хандлагыг бодитойгоор, үнэлэх боломж олгодоггүй. Энэ нь эконометрикийн тооцоолсон үнэлгээг хэрэглэх боломжийг бууруулдаг. Иймээс эконометрик үнэлгээ, тооцооллын бодит байдлыг хагахад статистик ажиглалтын мэдээлэл чанарын хангалт онцнгой үүрэгтэй. Аж ахуйн үйл ажиллагааны үр дүнд нөлөөлөх хүчин зүйлийг эдийн засгийн үнэлгээний системд индексийн шинжилгээ нь судалж байгаа хүчин зүйлийн тооны болон чанарын талаас нь авч үздэг учраас үр дүн нь ойлгомжтой бөгөөд тайлбарлах боломжоороо ач холбогдолтой байдаг.
Эдийн засгийн шинжилгээнд хэрэглэж байгаа аргыг математик талаас нь авч үзвэл тухайлбал хамаарлын судалгаанд элементар математикийн аргуудаас гадна регресс, корреляцийн шинжилгэ, үйлдлийн шинжилгээ зэргийг хэлж болно. Эконометрикийг шинжилгээний практезт регресс, корреляцийн шинжилгээ гол байр эзэлдэг рересс корреляцийн шинжилгээ нь хоёр хувьсагчийн болон олон хувьсагчийн хэлбэртэйгээр ашигглагддаг.
Эдийн засгийн амьдралд инфляци, үнэ ашиг бүтээгдэхүүн хөрөнгө, хөдөлмөр гм талаар харилцан уялдааг тодорхойлох, удирдлагын шийдвэр гаргах болзошгүй тодорхой бус байдлыг хязгаарлах зэрэгт эконометрикийн арга боломж олгодог. Статистик шинжилгээний үндсэн тулгуур нь түүвэр ажиглалт байдаг. Иймд түүврийн төлөөлөх чадварыг хэмжээний болон адил төстэй байдлыг харгалзах зэрэг бодит үнэлгээ өгөх шаардлага зүй ёсоор урган гардаг. Энэ нь эдийн засгийн үзэгдэл процессийн хөгжлийн чиг хандлага, зүй тогтол, харилцан уялдааны учир утгыг тогтооход гол байр эзэлдэг. Юмс үзэгдлийн харилцан уялдааг илрүүлэхэд статистик мэдээллийн мөн чанарыг нарийн авч үзэх шаардлагатай.
Нийгэм эдийн засгийн үзэгдэл процессуудын хоорондох хамаарлын шинжилгээнд эконометрикийн аргыг хэрэглэж боловсруулах нь хэрэглэж байга аргын мөн чанараас шалтгаалан ирээдүйн өөрчлөлтийн хандлага, дэвшигдэж байгаа таамаглал хамаардаг. Иймд нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийн хамаарал, харилцан уялдааг шинжлэх үндсэн арга нь регресс, корреляцийн шинжилгээ юм. Регрессийн шинжилгээ нь шулуун, гипебол, паробол, логарифм зэрэг хоёр хувьсагчаас гадна олон хувьсагчийн хамаарлыг илтгэдэг. Хоёр хувьсагчийн регрессийн шинжигээгээр авч үзэж байгаа нь у үр дүнгийн х хүчин зүйлийн хувьсагчийн хоорондох хамаарлыг авч үзэж байгаа нь у үр дүнгийн хувьсагчид нөлөөлөх буюу хувьсагчдыг үгүйсгэж үнэлгээ хийдэг. Энэ нь олон хувьсагчийн тохиолдолд хэрэглэгддэг уламлалт аргын шинжүүр юм. Регрессийн шинжилгээний параметр үнэлгээнд хамгийн бага квадратын гол байр эзэлдэг. Эконометрик шинжилгээг хийхэд обьектоор авч үзвэл адил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон микро болон макро түвшинд эдийн засгийн үзүүлэлтүүдийн динамик авч үзэхэд хүрдэг. Иймд мэдээллийн тоо буюу түүврийн хэмжээ, түүний нэг төрөл байдалд онцгой анхаарах нь чухал байдаг.

